БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

“Сахилга хариуцлагатай, Хурдтай, Үр дүнтэй ажилцгаая”

БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүн, малын халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг учирч болзошгүй аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх , аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Төв аймгийн Онцгой байдлын газар нь 1958 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд гал хариуцсан 2 байцаагчтайгаар ажиллаж эхэлснээр үүсэн байгуулагдсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 464 тоот тогтоолоор 3 аймагт гал унтраах анги байгуулахаар шийдвэрлэхэд төв аймаг орсон байна.

               1976 оны 9 дүрээр сард НАХЯ-ны сайдын 236 тоот тушаалаар Зуунмод хотод Гал унтраах ангийг Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд байгуулж 1991 он хүртэл ажиллаж байгаад БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төв аймагт Гал түймэртэй тэмцэх алба байгуулан аймаг, хотын АДХГ Захиргаанд харъяалуулахаар шийдвэр гаргасны дагуу Төв аймгийн Засаг дарын 1991 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 65 тоот захирамжаар Цагдаагийн хэлтсээс галын албыг аймгийн нутаг дэвсгэрт галын аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан галыг унтраах, хэрэг бүртгэлт явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр Цагдаагийн ерөнхий газрын харъяа, Гал түймэртэй тэмцэх алба болон өргөжиж улмаар 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын 165 тоот захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөтгөн зохион байгуулагдсан байна. 2004 оны 2-дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх хэлтэс нь Байгалийн гамшигаас хамгаалах аврах салбартай нэгдэн 2005 оны 3-дугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж, 2008 оны 4-дүгээр сард Онцгой байдлын газар болж өргөжин одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

            Онцгой байдлын газар нь Аврах гал Унтраах 24-р анги, Эрэн хайх аврах салбар, Зуунтод суман дахь Улсын нөөцийн салбар, Цээл суман дахь Улсын нөөцийн салбар, Жаргалант суман дахь Улсын нөөцийн салбар, Бүрэн суман дахь Улсын нөөцийн салбар нэгжтэйгээр, Засаг захиргааний хувьд 27 нь сум, 97 багт төрийн үйлчилгээг хүргэн эх орон, ард түмэнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлж байна.

            Тус Онцгой байдлын газар нь 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт Өргөмжлөл”, 2005 онд Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор, 2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Тэргүүн байр”-анд, 2007 онд Аймагт “Тэргүүн байр”-анд, 2008 онд Хошой “Тэргүүн байр” –анд, 2010, 2011 онуудад Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор, 2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Тусгай байр”-анд, 2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд “А” үнэлгээтэй дүгнэгдсэн. 2014 онд Аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор, 2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Тусгай байр”-анд, мөн онд Онцгой байдлын ерөнхий газрын болзолт уралдаанд “Дэд байр”-ууданд орсон амжилттай ажиллаж байна.