АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

71831633_927562357621936_7790427348972601344_n.jpg

Олон улсын Ахмадын өдөр тохиож байгаатай холбогдуулан Онцгой байдлын алба болон аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өнөөдрийн сайхан ирээдүйд түүчээлэн яваа Төв аймгийн Онцгой байдлын газраас гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээний хүрээнд
1. Онцгой байдлын байгууллагын Ахмадын Холбооны ‘Ахмадын Алдар’ шагналаар Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн салбарын ахмад ажилтан Ж.Энхцог, 2. Зунмод сумын ИТХурлын ‘Хүндэт жуух’ бичгээр ахмад ажилтан Ж.Энхсайхан, ахмад ажилтан Э.Борхүү,
3. Монголын зүүний хүчний намын ‘Алдарын одон’ тэмдэгээр ахмад ажилтан П.Александр,
3. ‘Эх орны төлөө’ медалиар ахмад ажилтан Р.Эрвээ,
4. Биеийн тамир спортын газрын шагналаар ахмад ажилтан Ц.Цэрмаа нар тус тус шагнагдлаа.

Бүх ахмадууддаа Онцгой байдлын албан хаагчдынхаа нэрийн өмнөөс Эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Төв Онцгой байдлын газар

scroll to top