УБЦТС ТӨХК-ны Зуунмод түгээх төвийн албан хаагчидад сургалт зохион байгууллаа.

71904867_929270860784419_1342806316615204864_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн жилд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, УБЦТС, ТӨХК-ны Зуунмод түгээх төвийн 2019 оны сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан УБЦТС, ТӨХК-ны Зуунмод түгээх төвийн ажилчдад “Галын аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг осол, гал түймрийн үед хэрэгжүүлэх дадлага сургууль зохион байгуулах” чиглэлээр 2 цагийн сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
– Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж байхыг зөвлөн Аюулт үзэгдэл, осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тоо баримт, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлийн талаар / улс болон орон нутгийн хэмжээнд гарч байгаа аюулт үзэгдэл, ослын статистик үзүүлэлтийг харцуулан тайлбарлав/.
– Мэргэжлийн онцлогтой нь уялдуулан цахилгааны хэт ачааллаас болж үүсч байгаа обьектын гал түймрийн шалтгааныг тайлбарлан ард иргэдэд цахилгаан хэрэглээний талаар давхар зөвлөмж өгч байхыг анхаарууллаа.
– Тухайн байгууллагын нутаг дэвсгэрт тусгай албаны автомашин очих боломжгүй болгож зам, гарц хаасан, нарийсгасан, мухар гудамж үүсгэсэн, өндөр хүчдэл байгаа эсэх судалгаанд тодотгол хийж, аюулт үзэгдэл болон гал түймэр гарсан үед аврах зам гарц ганц байгааг сануулан эмх замбараагүй байдал үүсч болох эрсдэлийг анхааруулж ажиллаа.

scroll to top