“Ар Жанчивлан” рашаан сувилал ХХК-д сургалт зохион байгууллаа

71845574_929287424116096_8282320440030920704_n.jpg

“Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сургалтыг байгууллагын ажилтан албан хаагчдын хамруулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж явууллаа.
Үүнд:
Аюулт үзэгдэл, осол гарч байгаа шалтгаан нөхцөл, тоо баримт, гал түймрийн тухай ерөнхий ойлголт, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлийн талаар / улс болон орон нутгийн хэмжээнд гарч байгаа аюулт үзэгдэл, ослын статистик үзүүлэлтийг харцуулан тайлбарлав/.
Мөн гал унтраагуурыг хэрхэн зөв ашиглах дадлага сургалт хийлээ.
Байгууллагын удирдлагуудыг байлцуулан Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлийг стандартын дагуу байрлуулах, дуут дохиололтой болох арга хэмжээ авах, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж байх шаардлагатай байгааг танилцуулж, заавар зөвлөмж өгч ажиллаа.
Сургалтын үр дүнд гал унтраах анхан шатны мэдлэгтэй болж өөрийн байгууллага дээр “Сайн дурын бүлгэм” байгуулж Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтран дадлага сургалт зохион байгуулахаар боллоо.

scroll to top