“ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

72287677_937210103323828_467005842932105216_n.jpg

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн бүрэлдэхүүн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан удирдамжийн дагуу “Өвөлжилтийн бэлтгэл” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд гэр байшингийн галын аюулгүй байдлыг хангах, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, пийшин зуухны аюулгүй ажиллагааг хангаж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс өрх гэрээ хамгаалах талаар ухуулга сурталчилгаа хийж иргэдэд мэдээлэл сурталчилгаа, сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа.

scroll to top