Дэлгэрхаан суманд “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль” зохион байгууллаа

72354799_938828773161961_3917883130349879296_n.jpg

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын 2019 онд хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Дэлгэрхаан суманд аймгийн Засаг даргын А/297 тоот захирамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгийн дарга ахмад Г.Ганхөлөгөөр ахлуулсан ажлын хэсэг “Команд штабын сургууль”-ийг зохион байгуулж ажиллаа.
Орон нутгийн иргэдэд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг энгийн ойлгомжтой, оролцооны арга зүйг ашиглан түгээн дэлгэрүүлэх, цаашид аймгийн 27 сумын иргэд хүн амыг сургаж дадлагажуулах, мэдлэг чадвар, дадал олгох зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.

scroll to top