СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!!!

72531213_939741883070650_5985470916241391616_n.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Иймд: Аюулт үзэгдлийн улмаас автозамд хүндрэл үүссэн зайлшгүй тохиолдолд тухайлсан чиглэлийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжлүүлэх. Цаг үеийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Төв аймгийн Онцгой байдлын газрын 7027101, 80105101 дугаарын утсанд мэдэгдэх.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top