ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

content_photo.jpg

2019.10.18-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ой хээрийн түймэр гарч тус аймгийн Онцгойбайдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 132 хүн 30 техник хэрэгсэлтэй ажиллаж 2019 оны 10 сарын 19-ний өдөр галыг бүрэн унтрааж дууслаа.

ТИЙМЭЭС:

ИРГЭН ТА

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

      •    Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

·         Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх

      •    Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

      •    Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

      •   Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

      

scroll to top