ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

74709212_955949051449933_4405068894302109696_n.jpg

Монгол Улсын шадар сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Төв аймгийн Онцгой байдлын газрын даргын Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 27 суманд шалгалт явуулах удирдамжийн хүрээнд Төв аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга ахмад Г.Ганхөлөг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар хангаж Зуунмод сум дахь Гал түймэр унтраах аврах 24-р анги, Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах анги, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах аврах 75-р анги, Зуунмод сум дахь Эрэн хайх аврах салбар, Лүн, Баян сум дахь эрэн хайх аврах бүлгийн нийт алба хаагчид “Обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх” стикер наалтыг байршуулж гэр хорооллын айл өрхүүдийн “Галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт”-ыг эрчимжүүлэн ажиллаж байна.

scroll to top