ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХААР ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАН АЖИЛЛАА

105894940_1148602105517959_2371834656263504390_o.jpg

Үерээс үүссэн зам талбайн эвдрэлийг сэргээх, үерийн ус зайлуулах хоолой, шуудууны лаг шаврыг цэвэрлэж, онгойлгох, эвдэрсэн далангуудыг нөхөн сэргээх, усанд автсан хашаа гудамж зэрэгт шуудуу татах, орон сууцны зоорийн давхрын гаражинд дүүрсэн усыг соруулах, нурсан хашаа хороо ногоон байгууламжийг цэвэрлэх ажлыг Онцгой байдлын алба хаагчид шуурхай гүйцэтгэж байна.Цаашид ширүүн аадар бороо орох төлөвтэй байгаа тул дахин үер буух аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж хороодын шуудууг татах, далан хоолойг цэвэрлэх, үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг нэн түрүүнд хийж байгаа юм.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top