БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, АНХААРАХ АСУУДАЛ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

117595896_1192908991087270_5848755796560750158_o.jpg

Хэдхэн хоногийн дараа 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад “Цар тахалын эсрэг хариу арга хэмжээ, анхаарах асуудал” сэдвээр БСУГ-ын мэргэжилтнүүд болон ЕБСургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар /нийт 145 удирдах албан тушаалтан/ сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, журмыг танилцуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах, бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах зөвлөгөө зөвлөмжөөр хангах асуудлыг хэлэлцлээ.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top