ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

119425446_1215953785449457_7821039038365657020_o.jpg

Монголын алт “МАК” ХХК-ны МАК ЕВРО БЛОК үйлдвэрийн удирдлага, ажилтан, алба хаагч нарт Гал түймэр, гамшиг ослын талаархи ерөнхий ойлголтыг өгч, түүнээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, анхны тусламж үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын үеэр байгууллагын удирдах ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах заавар зөвлөмжийг өгөн, цаашдын хамтарсан дадлага сургалтын талаар санал солилцлоо. Сургалтыг аймгийн Улаанзагалмайн хорооны арга зүйч, сургагч багш хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд байгууллагын ажилтан, алба хаагч нарт “Анхны тусламж”-ийн талаарх мэдлэгийг олголоо.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top