ХАРАНГА!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

download.jpg

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орж гамшигт үзэгдэл болох тул ИРГЭН ТА:- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top