АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗАРЛАЛАА

FB_IMG_1601518383231.jpg

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдааныг зарлалаа.
Төв аймгийн ихэнх нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болж, нойтон цас орон малчид малдаа яван төөрөх, машин техник цасанд суух зэргээр маш олон дуудлага, мэдээлэл иргэдээс ирж байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт авах шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэж, сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

ИРГЭН ТА:

  • Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед хол замд гарахгүй байх;
  • Машин техникийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, замд гарах;
  • Хол замд гарсан үед дулаан хувцас болон хувийн бэлтгэлээ сайтар хангах;
  • Малчид малаа хол бэлчээрлүүлэхгүй байх;
    -Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top