ХҮНС, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ, ТҮГЭЭЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЙ ААНБ БОЛОН ДЭЛГҮҮРҮҮДИЙН АНХААРАЛД:

FB_IMG_1606467797823.jpg
  1. Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 142 дугаар тушаалд заасан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээхэд баримтлах түр журам”-ын дагуу Төв аймгийн хэмжээнд ачаа тээвэр, хүнсний бараа татан авах хүсэлт гаргасан 4-5 аж ахуйн нэгж, дэлгүүрүүд нэгдэн зохион байгуулалтад орж, www.teeverzuuch.mn сайтад бүртгүүлж, тээвэрлэлт хийх хүсэлтээ сум орон нутгийн Засаг даргадаа гаргана.
  2. Тухайн сумын Засаг дарга өргөдөл болон хүсэлтийг хүлээн авч шаардлага хангаж байгаа тээврийн хэрэгсэл болон ААНБ, дэлгүүрүүдийн хүсэлтийг хавсарган албан тоотын хамт “аймгийн Шуурхай штаб”-д хүргүүлнэ.
  • Аймгийн Шуурхай штаб хүсэлтийг нэгтгэн аймгийн Онцгой комисст цахим хэлбэрээр өргөдөл болон хүсэлтийг шилжүүлнэ.
  • Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Онцгой комиссын орлогч дарга хүсэлтийг шалгаж үзээд тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгоно.
  1. Зөвшөөрөл олгосон тохиолдолд түргэвчилсэн шинжилгээнд Зуунмод суманд хүсэлт гаргасан ААНБ, дэлгүүрүүд өрхийн эмнэлэг дээр, орон нутгийн иргэд Эрүүл мэндийн төв дээрээ КОВИД-19 түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана.
  2. Зөвшөөрлийн бичиг болон шинжилгээний бичиг бүрдсэн тохиолдолд сумдын “Шуурхай штаб”хүлээн авч уг зөвшөөрлийн бичиг, шинжилгээний хариуг Дотоод удирдлагын системээр Авто тээврийн төвийн П.Цолмонбаатарт дамжуулснаар QR кодоо баталгаажуулна.
    Холбогдох утас: П.Цолмонбаатар 86090778, 70273104

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top