ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2020 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ 10 АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

131110533_1287741414937360_803282785473433191_n.jpg

1. ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРАВ

– Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 онд дэвшүүлсэн “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил”-ийн ажлын хүрээнд байгууллага, хамт олны үйл ажиллагааг идэвхжүүлэн өрнүүлж, сайн туршлага, шинэ санааг бодит ажил болгон түгээн дэлгэрүүлж, урианы жилийн ажлаар шилдэг сум, байгууллага шалгаруулах болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг 96.3 хувиар хангаж “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

– 2019 онд Төв аймгийн төрийн байгууллагуудын дунд тохижилт, бүтээн байгуулалтаараа шалгарч “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” хамт олноор шалгарлаа.

2. ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.

3. 30 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Онцгой байдлын газрын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилчдын 30 айлын орон сууцны барилга барих дэд бүтэц бүхий газрын асуудлыг аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлж 30 айлын орон сууцны барилгыг Сутай мандах ХХК гүйцэтгэсэн бөгөөд алба хаагчид м2 байранд 950.000 төгрөгөөр орох боломжийг бүрдүүлэн шинэ байрны түлхүүрээ гардан авлаа.

4. 12 АЙЛЫН ОРОН СУУЦ ШИНЭЭР БАРИГДЛАА

Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Зуунмод суманд баригдах алба хаагчдын 12 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, /алба хаагчид м2 700.000 төгрөгөөр орох боломжийг бүрдүүлэн/ гүйцэтгэл 80 хувьтай явж байна.Тус газар нь хамт олны дотоод нөөц боломж, хөдөлмөр, зохион байгуулалт, оновчтой шийдэл, шинэлэг санаачлагаараа- 2013 онд 28 айлын зуслангийн сууц;- 2014 онд алба хаагчдын 12 айлын орон сууц;- 2016 онд 10 айлын жишиг хашаа;- 2020 онд 12 айлын орон сууцны барилга (гүйцэтгэл 80 хувь);

5. НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ БИЙ БОЛГОВ

Байгууллагын гадна, дотор өнгө үзэмжийг бусад байгууллагаас ялгарахаар соргог содон байлгаж, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг алба хаагчид өөрсдийн хамтын хүч хөдөлмөрөөр бий болгож, хүч хөдөлмөр шингэсээн бүтээл эхнээсээ үр дүнгээ өгч “ЭКО ОРЧИНГ” бүрдүүллээ.

6. ҮЕРИЙН ДАЛАНГ СЭРГЭЭН ЗАСАЖ, ШИНЭЧЛЭВ

Хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, Зуунмод сумын айл өрх үерт автан, далан шуудуу нурж, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан.Ард, иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын алба хаагчид Энхтайван багийн эвдэрсэн даланг сэргээн засаж, шинэчлэн ашиглалтад орууллаа.

7. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН БУЛАНТАЙ БОЛОВ

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Иргэдэд үйлчлэх цахим мэдээлэл” буланг байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан тохижуулж ашиглалтад оруулаад байна.Иргэд тухайн булангаас байгууллагын танилцуулга, бүтээн байгуулалтын ажилтай танилцахаас гадна байгууллага аж ахуй нэгж галын аюулгүй байдлын дүгнэлт авахад хэрэгтэй бүрдүүлэх бичиг баримтын жагсаалыг авч байгууллагын веб сайтанд байрласан Онцгой байдлын байгууллагаас ард иргэд, албан байгууллагад орсон сургалт, гал түймэр, гамшиг ослын талаархи бэлтгэсэн хичээл, Монгол Улсын хууль тогтоомж болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах таатай нөхцөл бүрдээд байна.

8. БАТСҮМБЭР СУМ ДАХЬ ГТУА АНГИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 100 ХУВЬТАЙ БОЛОВ

Гал түймэр унтраах аврах ангийн барилгынтөсвийг Батсүмбэр сумын ЗДТГазраас шийдвэрлэсэнээр өрлөгийн ажлыг эхлүүлж барилгын гүйцэтгэл 100 хувьтай болж, алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.

9. ЗУУНМОД СУМ ДАХЬ УНХТА, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМ ДАХЬ УНЭШСҮТӨВ НЬ ИННОВАЦЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Зуунмод сум дахь УНХТАнги болон, Жаргалант, Цээл сум дахь УНЭШСҮТөв, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын хүрээлэнтэй хамтран сорт сорилтын туршилтын тариаланг амжилттай хийж гүйцэтгэж байна.

10. Ж.ЖАНЧИВЫН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 95 дугаар тогтоолоор Төв аймгийн Онцгой байдлын газрыг Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Хүндэт чекист, хурандаа Жанцангийн Жанчив агсны нэрэмжит болголоо.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top