ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 2020 ОНЫ АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА

received_736281300623976-scaled.jpeg

Онцгой байдлын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээнд идэвх санаачлага, үр бүтээл гарган мэдлэг чадвараа дайчлан, хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, 2020 оны дүнгийн хурлаа хийлээ.

Тус хурлаар Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онц гал сөнөөгч” тэмдгээр ГТУА 24-р ангийн ГУАМЖолооч ахлах ахлагч Б.Алтансүх, ОБЕГ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр ГТУА 24-р ангийн Шуурхай удирдлагын оператор ахлах ахлагч Л.Оюунсүрэн, “Баярын бичиг”-ээр ГТУА 24-р ангийн аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ, хугацааны ахлах дэслэгч цолоор Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбаатар, Онцгой байдлын газрын “Хөдөлмөрийн аварга мэргэжилтэн”-ээр газрын ахлах нягтлан бодогч хошууч Г.Мөнхсоёл, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Л.Бастөгс, “Хөдөлмөрийн аварга аврагч”-аар Зуунмод сум дах Эрэн хайх аврах бүлгийн аврагч ахлагч Т.Батжаргал, “Хөдөлмөрийн аварга Аврагч-гал сөнөөгч”-өөр ГТУА 24-р ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Э.Чингүүнжав, ахлагч Б.Жамба, ГТУА 75-р ангийн аврагч- гал сөнөөгч дэд ахлагч Ш.Даваадорж, “Хөдөлмөрийн аварга жолооч”-оор ГТУА 24-р ангийн ГУАМЖолооч ахлах ахлагч З.Алтанхүү, ГТУА 75-р ангийн ГУАМЖолооч дэд ахлагч Э.Гантөмөр, “Хөдөлмөрийн аварга үйлчилгээний ажилтан”-аар Жаргалант сум дах УНЭШСТөвийн нярав Б.Гантөмөр, “Хөдөлмөрийн аварга Шуурхай удирдлагын оператор”-оор ГТУА 24-р ангийн шуурхай удирдлагын оператор ахлах ахлагч Л.Оюунсүрэн, ахлах ахлагч цолоор архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга, ГТУА 24-р ангийн ГУАМЖолооч С.Цэрэнжамба, ГТУА 24-р ангийн аврагч гал сөнөөгч Ж.Өлзий-Эрдэнэ, ахлагч цолоор Эрэн хайх аврах салбарын аврагч Т.Батжаргал нар шагнагдлаа.
Мөн тус арга хэмжээний үеэр алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд залуу алба хаагчдынхаа гэр бүлийг дэмжих зорилгоор байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан 30 ширхэг угаалгын машин, хөлдөөгчийг гардуулан өглөө.

Нийт алба хаагчиддаа шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top