ЖАРГАЛАНТ СУМАНД КОВИД-19 ВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН ГЭДЭГ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

20210107_160232.jpg

Өнгөрсөн хугацаанд цахим орчинд Төв аймгийн Жаргалант суманд Ковид-19 вирус илэрсэн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн Эрүүл Мэндийн Газар, Онцгой комиссоос мэдэгдэл хийж, тухайн мэдээлэл нь худал мэдээлэл болохыг онцолсон.
Мөн Жаргалант Ковид-19 вирусээр өвчилсөн хүнтэй хавьтал байж болзошгүй гэж үзэж буй иргэний шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байна.
Жаргалант сумаас Улаанбатар хот руу тээвэрлэлт хийдэг хүнсний тээврийн жолооч буюу эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн 105 иргэнээс тандалтын зорилгоор PCR шинжилгээ авч өчигдөр орой бүх шинжилгээг ХӨСҮТ рүү хүргүүлсэн байна.
Заамар, Эрдэнэсант сумын хоёр иргэн “Ачтан элит клиник” эмнэлгээр үйлчлүүлээд буцаж сумандаа очсон байна. Тодруулбал 2020 оны 12-р сарын 15-22 ны өдрүүдэд тус эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн нэг иргэн Заамар сумын 3-р багт эмнэлгээс гарсан өдрөө очсон байна. Мөн 2020 оны 12-р сарын 17-нд “Ачтан элит клиник” эмнэлэгт рентген зураг хийлгэсэн хоёр иргэн Эрдэнэсант суманд очжээ. Эдгээр иргэд болон ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авч тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол байхгүй байна.

Төв аймгийн Онцгой комиссоос Нэгдсэн Эмнэлэг дээр суурилсан тандалтын судалгаа, шинжилгээ хийж байна. Мөн эрсдэлтэй бүлэгт тандалтын зорилгоор PSR шинжилгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top