1363 ХҮНД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЛАА

138400828_3636388949744016_8720232529598596418_o.jpg

Нийслэл Улаанбаатар хотод коронавирусний тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй газруудад ажиллаж байгаа Аймгийн ЗДТГ, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хот тохижуулах газар, Цахилгаан холбоо, Үүрэн телефоны операторууд, Авто тээврийн төв, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Банк санхүүгийн байгууллага, Шатахуун түгээх станц, Худалдаа үйлчилгээний газруудын ажилтан албан хаагчдаас түүвэрлэн нийт 1363 хүнд PCR шинжилгээ хийхэд шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.

Иймд цаашид мэргэжлийн байгууллагууд болон эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж иргэдэд үйлчилгээ үзүүлэхийг уриалж байна. Шинжилгээний хариуг өөрийн регистерийн дугаарыг оруулан hhtps://eruul.gerege.mn/public/eruul https://119.mn/ сайтууддаас хүлээн авах боломжтой.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top