ТӨВ АЙМГААС ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

FB_IMG_1610086135088-1.jpg

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг бууруулж “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах тухай ” түр журамд заасан шийдвэрийн хүрээнд дор дурдсанаас бусад шаардлага нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисс шийдвэрийг гаргана.

Төв аймгаас гарах болон орох хөдөлгөөн:

Аймаг хооронд болон Улаанбаатар хот руу зорчихдоо эрүүл мэндийн “АСУУМЖ” бөглөж нэвтрэх бол сумд хооронд багийн Засаг даргын тодорхойлсон бичиг баримтаар нэвтрэнэ.

Доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид PCR шинжилгээ өгч хариугаа авсан байх шаардлагатай. Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт /ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлт /ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэх гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэлт /ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлт /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу хийх оршуулгын үйл ажиллагаа/аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт гаргасан хүсэлтийн шийдвэр/

Улаанбаатар хотоос зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай. PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг хяналтын постоор нэвтрүүлэхгүй.

Мөн Улаанбаатар хотод КОВИД-19 цар тахлын тохиолдол эрс нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа учир Зуунмодоос – Улаанбаатар, Улаанбаатраас – Зуунмод хотод ажил эрхэлдэг иргэд хот хооронд өдөр тутамдаа зорчих хөдөлгөөн хийхгүй, тухайн ажил эрхлэх газартаа суурин байхыг анхааруулж байна.

Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top