МАЛДАА ЯВААД ТӨӨРСӨН ХҮҮХДИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

FB_IMG_1611037660837.jpg

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн “Өвөр наймган” гэдэг газарт иргэн Б /10 настай эмэгтэй/ малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ИРГЭН ТА:

  • Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;
  • Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
  • Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;
  • Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;
  • Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top