БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

9877d2ad048c2ccf516a9815bb3c84b9.jpg

Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн:

– Гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх;

– Өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх;

– Хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх;

– Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах;- Хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх;

– Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх; -Гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожлон үлдээхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ

ЭНГИЙН ДАДЛААС ЭХЭЛНЭ

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top