ХАЛДВАРЫН ГОЛОМТОТ БҮСЭЭС ИРСЭН ИРГЭДЭД SLIX GPS ТӨХӨӨРӨМЖӨӨР ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

FB_IMG_1612256614072.jpg

SLIX GPS системийг манай аймаг 1 дүгээр сарын 25-аас эхлэн нэвтрүүлж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавьж эхлээд байна. Энэхүү системийг голомтот бүсээс орон нутагт ирсэн иргэдэд Зуунмод сумын Өндөр довны пост болон Дөрөвдүгээр зөрлөгийн постоор нэвтэрч буй иргэдийн гар утсан дээр суурилуулан АОК-ийн дэргэд төрийн байгууллагын хяналтын 19 инженер 24 цагаар жижүүрлэж хяналт тавьж ажиллаж байна. Уг системийг нэвтрүүлснээс хойш 58 хүн бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 46 иргэн хяналтад байна.
Хяналтад буй иргэд гар утас болон GPS төхөөрөмжөө унтраах зөрчил их гарч байна. Иймд цаашид уг системд бүртгэгдсэн иргэд утсан дээрх байршлын системээ унтраахгүй байж Аймгийн онцгой комиссоос тавьж буй шаардлагыг биелүүлэхийг зөвлөж байна.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top