АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН А/89 ТООТ ЗАХИРАМЖ

Untitled.jpg
  • -Нийслэл хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн, хүнс барааны татан авалт, өвс тэжээл, шатахуун, хүнсний тээврийг зохих журмын дагуу аймгийн Шуурхай штабын утсаар чиглэл авч хөдөлгөөн үйлдэх; /70275450/
  • – Дамжин өнгөрч буй бусад аймаг, орон нутгийн иргэдийг сумын төвд зогсоохгүй, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх арга хэмжээг авч түүнд хяналт тавих;
  • -Улаанбаатар хотоос хязгаарлалтын дэглэмд ороод ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, тусгай GPS программыг сум руу нэвтэрч буй иргэн бүрийн гар утсанд суулган хяналт тавих;
  • – Хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтныг тухай бүрт нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллахыг тус тус үүрэг болголоо.
  • ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
scroll to top