ХУУРАМЧ PCR ШИНЖИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ХУЛГАЙН ЗАМААР ЗОРЧСОН ИРГЭДЭД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

135099794_1309700249408143_7907410395881088413_n.jpg

2021.02.09-ний өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сум руу иргэн Б, Д, А, нар нь хугацаа нь дууссан PCR шинжилгээний хариу үзүүлэн хулгайн замаар зорчиж, түргэвчилсэн шинжилгээний хариу гараагүй байхад тавьсан шаардлага биелүүлээгүйгээс гадна, айлаар зочилж эрсдэл дагуулан хулгайн замаар зорчсон учир Зөрчлийн тухай хуулиар иргэн тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох асуудлыг шүүхийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.

ИЙМД ИРГЭН ТА:

– Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд, айлд зочлохгүй, зочин урихгүй байх;

– Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж, өөрийгөө тусгаарлах;

– Баталгаат бус /хулгайн/ замаар хөдөө орон нутаг руу зорчиж, эрсдэл үүсгэн хүндрэл учруулсан иргэнийг ЗӨРЧЛИЙН тухай хуулийн дагуу 500.000 төгрөг, ААНБайгууллагыг 5.000.000 сая төгрөгөөр торгохыг АНХААРУУЛЖ байна.

ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ

ЭНГИЙН ДАДЛААС ЭХЭЛНЭ

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top