АЙМГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” АЛБА ХААГЧААР ШАГНАГДЛАА

FB_IMG_1612953055785.jpg

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажлын амжилт гаргаж, орон нутгийн хийгээд салбарын хөгжлийг тогтвортой хангаж, хамт олноо хошуучлан ажилласан Зуунмод сум дахь Гал түймэр унтраах аврах 24-р ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч З.Алтанхүү 2020 оны аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” алба хаагчаар шалгарч шагналаа гардан авлаа.

Хөдөлмөрийн аварга болсон ахлах ахлагч З.Алтанхүүд Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top