ИРГЭДИЙН АНХААРАЛД

135099794_1309700249408143_7907410395881088413_n.jpg
Улаанбаатар хотод “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй  холбогдуулан хязгаарлалтын дэглэмд орсон иргэдээ татан авах ажиллагааг 2021.02.05-ны өдрөөс 2021.02.10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж Зуунмод суманд голомттой бүсээс нийт 400 гаруй иргэд ирээд байна.                    
 Тухайн голомттой бүс нутгаас ирсэн иргэд өөрийгөө  гэрийн тусгаарлалтад 14 хоног  тусгаарлаж байгаа хугацаа нь цагаан сарын баяр амралтын өдрүүдтэй давхцаж,  цар тахал тархах эрсдэл өндөр байгаа учир хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.    
Эрүүл бүсээ цаашид эрүүл хэвээр нь авч үлдэхийн төлөө иргэн бүр үүргээ ухамсарлан, гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байхыг УРИАЛЖ байна.

ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ
ЭНГИЙН ДАДЛААС ЭХЭЛНЭ

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top