“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАНИУЛАХ ӨДӨР” ЭНЭ ЛХАГВА ГАРИГТ ТОХИОНО

160668631_1361355130909321_5289774181973641542_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлага” COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэх юм.

ТӨВ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top