ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

-АГААР.jpg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, цасан болон шороон шуургатай байна.

ИРГЭН ТА:

Цаг агаарын мэдээ мэдээллийг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг мөрдөж, хүчтэй салхи шуурганы үеэр хол, ойрын замд зорчихгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах эсвэл хотондоо байлгах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top