АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ АЖ АХУЙ НЭГЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭЭС 91,325,419 ТӨГРӨГИЙН ЭД МАТЕРИАЛ БОЛОН МӨНГӨН ТУСЛАМЖ ЦУГЛАСАН БАЙНА

176180812_3937208096328765_4713318649477524164_n.jpg

Төв аймагт корона вирусийн халдварын эхний тохиолдол 3 дугаар сарын 6-ны өдөр бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар нийт 707 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан иргэдээ Аймгийн Нэгдсэн эмнэлэг, халдвар дэгдсэн Сумын ЭМТ-д хэвтүүлэн эмчилж 60 орчим хувийг нь эмчлэн эрүүлжүүлээд байгаа юм. Мөн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид, аймгийн онцгой комиссын гишүүд зэрэг 5901 иргэнийг дархлаажуулалтын 1 болон 2-р тунд хамруулан цаашид иргэдийг шат дараатай дархлаажуулалтад хамруулахаар зорин ажиллаж байна.

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож улаан түвшинд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Аймгийн Онцгой комисст он гарснаас хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд Төрийн байгууллага, Аж ахуй нэгж, Иргэдээс нийт 69,614,999 төгрөгийн хандив цугларсныг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад хамгаалах хувцас хэрэгсэл, бусад шаардлагатай зүйлсэд 32,558,000 төгрөгийг зарцуулаад байна.

Мөн 21,710,420 төгрөгийн эд материалын хандив тусламж цугласнаас 16,452,420 төгрөгийн эд материалыг шаардлагатай хэрэглээнд зарцуулсан байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top