ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

AC832272-492F-47C5-9824-2B9F85B1D69C.jpeg

Цаг уурын байгууллагын мэдээгээр 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 2-ны өдөр баруун болон төвийн аймгиуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр нийт нутгаар, 4-ний өдөр говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурна.

ТӨВ АЙМГИЙН НУТГААР: 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 2-4-нд ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед секундэд 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.

2021 он гарсаар улсын хэмжээнд хүчтэй салхи, шуурганы улмаас 14 хүн (3 хүүхэд) амь насаа алдсан байна.

ИИМД ИРГЭН ТА:

– Салхи шуурганы үеэр малтайгаа уруудах, тээврийн хэрэгслээр зорчиж яваад замд саатах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр тул бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг сайтар дагах, бусаддаа түгээх;

-Бага насны хүүхэд, хөгжлийн өндөр настан, бэрхшээлтэй иргэнийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг малын бэлчээрт явуулахгүй байх;

– Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top