АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 18-49 НАСНЫ 41576 ИРГЭНИЙГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

179844797_1389364848108349_1905405922857375127_n.jpg

Аймгийн хэмжээнд 24901тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вироцел вакциныг татан авч өнөөдрийн байдлаар Эмч эмнэлгийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газар, Тусгай хүчний байгууллагууд, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид болон 50+ дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна. Үүнээс1-р тун вакцинд 8653 иргэн хамрагдсан бол үүнээс 2-р тунд 4010 иргэн хамрагдаад байна. Цаашид 18-49 насны 41576 иргэнийг 50+ дээш насны иргэдээ 1-р тун вакцинд бүрэн хамрагдсаны дараагаар дархлаажуулалтын ажлыг тогтмол хийхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Засгийн Газраас орон нутагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вироцел вакцин ирүүлсэн тул өөр улс, үйлдвэрийг вакциныг орон нутагт хийх боломжгүй юм.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top