УСНЫОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!

photo_2021-08-31_12-22-57.jpg

2021 оны 07 дугаар сард Төв аймгийн Лүн сумын Туулын гүүр гэх газар усны ослоор нийт 3 иргэн амь насаа алдаад байна.
Тухайн газар анхааруулга тэмдэг тэмдэглэгээ байршуулан Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өдөр бүр голын эрэг дагуу сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулснаас үүдэлтэй усны ослын дуудлага эрс нэмэгдэн иргэд амь насаа алдсаар байна.

Иймд иргэн та:
-Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
-Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
-Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top