МОГОЙД ХАТГУУЛСАН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

photo_2021-08-31_12-34-14.jpg

• Хатгуулсан мөчний хөдөлгөөнийг хязгаарлаж, хор шингэлтийг багасгах
зорилгоор чиг тавина. Хэрэв мэдрэлийн хордлого үүсгэдэг могойд хатгуулсан бол
хурууны үзүүрээс их бие хүртэлх зайнд тухайн мөчинд чанга боолт тавь.
• Шархыг цэвэрлэ
Дээр дурьдсан шинжүүдээс илэрвэл яаралтай эмнэлэгт хүргэж хорын эсрэг
бэлдмэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Хэрэв могойг алсан бол эмнэлэгрүү
хамт аваач.
Шархыг зүсэх, даруулга (турникут) зэргийг хийхээс зайлсхий
Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх
Цохиулалт, /Шок/амьсгал саадтай байдлыг эмчлэх
• Цохиулалтын шинж байвал эмчил.
Амьсгалд оролцдог булчингуудын саажил хэд хоногоор үргэлжилж болох
тул амьсгалын үйл ажиллагаа сэргэтэл интубац, болон автоматаар эсвэл гэр
бүлийн хүн, эрүүл мэндийн ажилтан гар аргаар (маск, мөгөөрсөн хоолойн
гуурс, уут зэргээр) амьсгалуулна. Мөгөөрсөн хоолойд тавихдаа гуурсны аюулгүй
байдлыг онцгой анхаарах шаардлагатай.
• Хорын эсрэг эмчилгээ (ерөндөг)
Хэрэв эрхтэн системийн шинж тэмдэг, эсвэл хэсэг газрын хурц хэлбэрээр (тухайн
мөчний талаас илүү хувь нь хаваннах, үхжил ихээр явагдах) илэрвэл хорын эсрэг
бэлдмэлийг өгнө.
• Эпинефринийг булчинд болон хлорфенираминийг судсанд хийнэ. Энэ үед
харшлын урвал үүсч болохыг анхаар.
Хэрэв могойн төрөл зүйл тодорхойгүй бол моновалентат ерөндгийг өг.
Харин төрөл зүйл мэдэгдэж байгаа үед ерөндгийг зааврын дагуу өгнө. Хүүхэд
том хүнд ижил тунгаар өгнө.
Ерөндгийг 2-3 дахин их 0,9%- ын натрихлорын уусмалд найруулж судсанд
1 цагийн турш хийнэ. Анафилаксийн урвал, болон бусад хүчтэй хариу урвал
үүсэхээс сэргийлж дуслыг удаан хийж эхэлнэ.
Загатнах, чонон хөрвөсийн тууралт, тайван бус цочромтгой байдал,
Халуурах , ханиах болон амьсгал саадтайн шинжүүд илэрч эхэлвэл хорын
эсрэг бэлдмэлийг өгөхөө зогсоож, эпинефринийг (адреналин ) 0,01мл/кг тунгаар 1/1000
эсвэл 0,1 мл/кг 1/10000 харьцаатай уусмалыг арьсан дор/булчинд тарь. Эсвэл
хлорфенираминыг 250 микрограм/кг –аар арьсан дор/судсанд хийнэ. Хүүхэд
хэвийн байдалдаа эргэж ороход дахин хорын эсрэг уусмалыг судсанд маш
аажуухан дуслаар хийнэ.
Хэрэв хүүхдийн цусны бүлэгнэлт алдагдсан байвал 6 цагийн дараа, мөн
өвчтөний цус алдалт болон, мэдрэл хордлогын шинжүүд гүнзгийрэх , зүрх
судасны хямрал илэрвэл 1-2 цагийн дараа дахин хорын эсрэг ерөндгийг хийнэ.
Хорын эсрэг ерөндгийг хийж байгаа тохиолдолд цус юүлэхгүй. Цус бүлэгнэлтийн
хүчин зүйлүүд нь зөвхөн элгэнд нийлэгжсэний дараа л цус бүлэгнэлт хэвийн
явагдана. Мэдрэлийн талын өөрчлөлтүүд хорын эсрэг ерөндөгт хорын төрлөөс
шалтгаалж янз бүрийн хариу үзүүлнэ.
Хэрэв хорын эсрэг ерөндөг үйлчлэхгүй байвал давтан хийнэ.
Зарим төрлийн могойн хорны үед антихолинэстераза хэрэглэснээр
мэдрэлийн талын эмгэг өөрчлөлтүүд арилдаг. (хүүхдийн анагаахын сурах
бичигээс дэлгэрүүлж уншина уу)
Бусад эмчилгээ
Мэс засалчаас зөвлөгөө авах
Хавагнах, судасны лугшилт алга болох , хүчтэй өвдөлт гэсэн шинжүүд мөчөөр
илэрч, хэсэг газрын үхжил бий болвол мэс засалд хандана :

  • Шархны үхсэн эдүүдийг авах
  • Шөрмөсний хальсыг зүсэх – мөчинд үүсч буй даралтыг бууруулна
  • Арьсны суулгац – их хэмжээний үхжил байгаа тохиолдолд
  • Залгилтын булчингуудад саажил үүссэн бол зохиомол амьсгал хийнэ.
    • Тогтворжуулах дэмжих асаргаа
    Хоногийн хэрэгцээт шингэийг хангах зорилгоор шингэнийг уулгах буюу хамар-ходоодны хаймсуураар өг. Ууж байгаа болон ялгаруулж байгаа шингэний
    хэмжээг сайтар тэмдэглэж, хянах хэрэгтэй.
    Өвдөлт намдаах тохиромжтой эмчилгээг хий.
    Хэрэв мөч хавантай бол мөчийг биеийн түвшнээс дээгүүр байрлуул
    Шархтай хэсэгт эдийн үхжил явагдсан бол нянгийн эсрэг эмчилгээ хийнэ. Бусад тохиолдолд шаардлагагүй. Булчинд тарилга хийж болохгүй.
    ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
scroll to top