“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” амжилттай зохион байгуулагдлаа

IMG_20210918_140635_792.jpg

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” нь Онцгой байдлын газраас орон нутагтаа зохион байгуулж буй гамшгийн цогц сургалт юм. Энэ жилийн хувьд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн явууллаа. Уг сургалтын хүрээнд танхимын сургалтууд, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, бэлэн байдлаа шалгах, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулагддаг бөгөөд тухайн орон нутгийн иргэн бүрийн оролцоо чухал байдаг билээ.
Онцгой байдлын газраас Команд штабын сургуулийн үеэр сумын хэмжээнд тохиолдож байсан болон тохиолдож болох болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулийг бодит байдалд тулгуурлан зохион байгуулах тал дээр сумын онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, тусгай чиг үүргийнхээ дагуу гал түймэр унтраах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хэв журам сахиулах, гамшгийн үед тохиолдож болох хор уршгийг арилгах зэрэг дадлага сургуулийг хийх талаар мөн мэргэжлийн ангиудын бэлтгэл сургуулийн явцтай танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Баяндэлгэр суманд зохион байгуулагдсан тус сургалтад хил залгаа Архуст, Эрдэнэ сумдын удирдах бүрэлдэхүүн хамтран оролцлоо.
Гамшгаас хамгаал команд штабын сургалтаар сум хоорондын харилцаа, уялдаа холбоо, ард иргэдийг учирч болзошгүй гамшгийн аулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангиудын чадавхийг дээшлүүлэхэд багахан хэмжээний мэдлэг олгож, туршлага солилцсон сургалт боллоо.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top