СУМДАД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

FB_IMG_1651832920993.jpg

Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй гамшгаас хамгаалах хууль, дүрэм журам, норм нормативын хэрэгжилтийг хангуулах, сумдын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа төрийн байгууллага, хуулийн этгээдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан “Сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээ”-г зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Баянцогт, Баянчандмань сумдад хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дээрх 5 сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой, хээрийн түймэр болон бусад гамшиг ослын үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг шалган заавар зөвлөмж өгч ажилласан бол гал түймрийн улсын хяналтын чиглэлээр байгууллагын галын аюулгүй байдлын хяналт шалгалт зохион байгууллаа.

Тус зөвлөн туслах арга хэмжээнд сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 190 бүрэлдэхүүнийг хамруулан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниуллаа.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top