АЛБА ХААГЧИД ГУТГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

received_554804992821651.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаригийг “Монголын үндэсний бичиг үсгийн баяр” болгож, тэмлэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан үндэсний хэл бичиг түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал өвийг судлах, бичиг үсэг, ном судрыг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх зорилгоор аймгийн Нийтийн номын сангаас төрийн алба хаагчид, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, алба хаагчдын дунд ” Монгол бичигтэн-Монгол бахархал” монгол бичгийн уралдааныг зохион байгуулж явууллаа.
Тус уралдаанд нийт 6 байгууллагын 25 орчим алба хаагчид оролцож нийлбэр оноогоор Онцгой байдлын газрын алба хаагчид 3 дугаар байр эзэллээ.

Үнэт эрдэнэ
Үндэсний бичгээ
Үеийн үед
Үр хойчдоо
Өвлүүлэн үлдээе

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top