ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

284275827_1659233264454838_5693275748011843857_n.jpg

Дохио!!!

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээрцасан шуурга шуурна.

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө,маргааш өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээнийцас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

scroll to top