ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

DSC_6101.jpg

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэн ирсээр 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 33 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.


Тус өдөртэй холбогдуулан Төв аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаанзагалмайн хороо, Дэлхийн Зөн ОУБ-ын ТӨВ ОНХ-тэй хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг байгуулага дээрээ зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг “Иргэд, олон нийтэд хүргэх эрт сэрэмжлүүлэг, арга хэмжээ” уриан дор зохион байгуулж явууллаа.

Тус өдөрлөгөөр ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчид болон багш, ажилчдад галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчилан, гамшгийн үед өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг, мэдээлэл олгон байгууллагын үйл ажиллагаа, багаж зэвсэглэмж, машин техникийн танилцуулан ажиллалаа.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top