ИРГЭД ХОЛЫН ЗАМД ГАРАХДАА БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛАА САЙТАР ХАНГАЖ БАТАЛГААТ ЗАМААР ЗОРЧИХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан бүрхүүл тогтсон.

Эрдэнэ, Бүрэн, Заамар, Зуунмод суманд иргэд төөрсөн, цасанд суусан гэх дуудлага мэдээллүүд Онцгой байдлын газрын 7027101 дугаарын утсанд бүртгэгдсэн бөгөөд дээрх дуудлага мэдээллийн дийлэнх хувийг бэлтгэл бэлэн байдлаа хангаагүй, дуудлага мэдээллээ тодорхой бус өгсөн, өвлийн дугуйгаа солиогүйгээс үүдэлтэй байна.

Иймд иргэн та:

– Холын замд гарахдаа техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

– Мэргэжлийн байгууллагаас өгч буй цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй тогтмол танилцах;

– Хувийн бэлтгэл бэлэн байдал /дулаан хувцас, хүрз, запас дугуй, чирэгч/ зэрэг хувийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top