АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

316108147_1793421644369332_7416741992507011087_n.jpg

Онцгой байдлын газраас алба хаагчдын тусгай зориулалтын автомашин, техникийн аюулгүй ажиллагаа, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Зуунмод сум дах Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, эрэн хайх, аврах салбарын жолооч нарын дунд “Ажил мэргэжлийн аварга шлгаруулах” тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээний Тэргүүн байрыг Гал түймэр унтраах аврах 24 дүгээр ангийн 3-р салааны Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, Дэд байрыг тус ангийн 4-р салааны Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Цэрэнжамба нар эзэллээ.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top