Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж , бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутаг, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ . Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с. 8-10 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

Төлөв байдал:  10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал,  хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25 дугаар гудамжинд иргэн Д-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 07:45 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.      

    Баянхонгор аймгийн Өлзийт сумын  8 дугаар багийн “Бумбатын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/   иргэн М-ын 50 тонн задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 15 алба хаагч, 4 автомашинтай 10 км замыг туулан 11:42 цагт очиж, 2 цаг 48 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 6 дугаар гудамжинд иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 13:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Номин супермаркетын урд замын зорчих хэсэгт Иргэн Э-ын жолоодож явсан “Шакман” загварын ачааны автомашины 21-03 ТЧ улсын дугаартай чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 15:46 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /цогцос гаргах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрэн доор “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 10.08-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын Ш /75 настай, эрэгтэй/-ын цогцсыг Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голоос 2.5 метрийн гүнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Хулангоод шилжүүлэн өгсөн.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багийн 3 дугаар гудамжинд тус аймгийн харьяат иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ 10.04-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн  5 алба хаагч, 1 автомашин, тус сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 32 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 2 морь, ар гэрийн 6 хүн, 3 мотоцикл, нийт 43 хүн, 6 автомашин, 11 мотоцикл, 2 морьтой 10.08-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт гэрээс нь хойд зүгт 35 км-т Цагаан-Ус багийн “Шар магнай” гэдэг газарт малчин Э-ын өвөлжөөн дэх гэрээс олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн “Хангай нуур-Өвдгийн булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 65 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 135 км-т/ 10.06-ны өдрийн 22:00 цагт иргэн Х/26 настай, эрэгтэй/ морьтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.08-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 5 ажилтан, 1 автомашин, 1 нисгэгчгүй төхөөрөмжтэй 10.08-ны өдрийн 09:00 цагаас “Өвдөгийн булаг” гэдэг газраас “Эрдэнэ толгой”, “Их нуур”, “Шаврын нуур”, “Бүрэн хааны энгэр” гэдэг газар хүртэл  160 км-т автомашин болон мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт иргэн Х-г гэрээс нь баруун урд зүгт 7 км-т “Өвдөгийн булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар:Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Дэлгэрэнгүй хорооллын 1 дүгээр гудамжинд 8х8 метрийн хэмжээтэй байшин 10.08-ны өдрийн 13:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 10.08-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Орон нутгийн 100 хүн, 3 автомашин, 40 мотоциклтой 2 цаг 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн М аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Цахир хороолол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 52 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/ иргэн Э-ын хураалттай 6 тн задгай өвс, “Эксел” загварын суудлын автомашин 10.08-ны өдрийн 16:00 цагийн орчим шатсан тухай гэсэн мэдээллийг 10.08-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн 60 хүн, 5 автомашинтай 1 цаг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга П.Ганболд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top